М.ЭНХБОЛД: ГҮТГЭЛГЭЭ ЗАЛРУУЛАХЫГ Н.ЭНХБАЯР ДАРГААС ХҮСЬЕ


УИХ-ын гишүүн М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ "МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна.

Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм.

2017 оны 5 дугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан. " гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.