У.ХҮРЭЛСҮХИЙН СЭЛГҮҮЦЭЛ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданыг зорьжээ. Ингэхдээ тэрбээр НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа манай улсын наймдугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзах юм гэнэ.

Ёстой нөгөө өвгөдийн хэлдгээр “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Ерөнхий сайдыг  дагалдагчид  гэж олон. Яахав айлаар бол аав нь цэрэгт мордсон хүүгээ эргэж очиж буй хэрэг юм даа. Гэхдээ У.Хүрэлсүх манай улсын аав ч биш, зэвсэгт хүчний командлагч, Батлан хамгаалахын сайд биш шүү дээ. Тэр бол зөвхөн Ерөнхий сайд. Түүнд Суданд очиж цэргүүдэд хайртай болж жүжиглэхээс илүү хийх ажил их байлтай.

Ер нь бол МАНай Ерөнхий сайд ажил авснаасаа хойш айхавтар сүртэй ажил хийсэнгүй дээ. Харин айхавтар сүртэй айлчлал, сэлгүүцэл, мэдэгдэл, попрол л хийлээ. Ер нь түүний гол имиж нь энэ болоод удлаа.

Шинэчлэлийн Засгийн газрын сайд асан Н.Алтанхуяг У.Хүрэлсүх шиг хугацааг үдэхдээ аймгуудыг холбосон авто замуудыг бариад, айлуудыг орон сууцжуулах их бүтээн байгуулалтыг хийчихсэн байлаа. Харин МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх попрол, топролоосоо хэтэрсэнгүй. Энэ хугацаанд авто замууд баригдсангүй, айлууд орон сууцсангүй. Утаа сарнисангүй. Улс хөгжсөнгүй.

Одоо Ерөнхий сайд Өмнөд Суданаас буцаж ирээд явсан сониноо “Засаг цаг”-аараа цацна. Ингэхдээ тэрээр цэнхэр дуулгатнуудын дундаас сүржин мэндчилгээ дэвшүүлж зэвсэгт хүчний ерөнхий командлагч шиг авирлах биз ээ. Түүнээс өөр гойд зүйлгүй л болов уу.

Уг нь манай улсын батлан хамгаалах салбар Ерөнхий командлагч, Батлан хамгаалах яамнаасаа шууд хамааралтай байлтай. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “хурандаа” цолтой учир тэднээс ер дутахгүй үйл ажиллагаанд нь оролцох юм байх аа.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.