ЯПОН УЛС 1.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО


Япон улсын Засгийн газраас Монголын байгаль орчины салбарт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно.

Уг тусламжийн солилцох ноот бичигт өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа.

Монгол, Япон улс Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй юм. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргахдаа байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын экологийн системийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн судалгаа хийх, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгааг Элчин сайд Такаока Масато онцолсон юм.

Мөн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны нөөцийг сайжруулах, БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр Төв цэвэрлэх байгаамжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байгаа. Тиймээс Япон Улсаас олгож буй 1.8 сая ам.долларыг мөн цэвэр усны хангамжтай уялдуулахаар Засгийн газар төлөвлөж байна” гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.