"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтийг хүргүүлэв


“Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Хүсэлтэд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийг хэлцэл хийх замаар төрийн өмчид авахыг даалгасан. Энэ хүрээнд бид дахин хэлцэл хийх санал хүргүүлж байна. Өнгөрсөн хоёр удаагийн шүүхийн шийдвэрээр хэлцэл хийгдээгүй байна гэсэн үндэслэлээр манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Тиймээс хэлцэл хийх хүсэлтээ дахин хүргүүлж байна. Одоо бидэнтэй уулзана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин“ 49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруйн хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.