МОНГОЛ НУГАРААЧДЫН ТОГЛОСОН “ДАМБО” ЭНЭ САРЫН 29-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ


Монголын уран нугараачид тоглосон “Дамбо” Холливудын уран сайхны киноны нээлт гуравдугаар сарын 29-нд болох нь ээ. “Уолт Дисней” кино компанийн бүтээл, циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног мэдэхгүй үзэгч үгүй биз.

Уг алдартай хүүхэлдэйн киног Холливудын алдарт найруулагч Тим Бюртон бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хийхээр шийджээ. “Дамбо” уран сайхны киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар тоглосон байна. Харин Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрд тогложээ.

Монголын циркийн уран нугараачдад циркийн урлагийн тухай өгүүлэх кинонд тоглох саналыг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард хүлээн авчээ.  Энэхүү саналын дагуу уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны  нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн  байна.

Эх сурвалж:news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.