УЛААНБААТАРТ 8-10 ГРАДУС ДУЛААН БАЙНА


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 мерт хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав, Говийн бүс нутаг болон Дорнод-монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.