Хятадын гааль робот ажилчидтай болжээ


Хятадын 3 мужийн гааль дээр 10 робот ажилладаг боллоо. Өндөр технологи ашиглан бүтээсэн Сяохай гэдэг эдгээр роботыг Хенгквин, Гонгбэй, Чонгшан боомт дээр ашиглаж байна.

Хэзээ ч ядардаггүй, цалин хөлс голохгүй хэрнээ компьютер шиг хурдтай ажилладаг роботууд бас дэлхийн 28 хэлээр ярьдаг гэнэ. Хүний нүүр таних программыг роботуудад суулгасан тул эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж илрүүлэхэд тустай юм байна.

Эдгээр робот энгийн асуултанд хариулж, зорчигчдыг мэргэжилтнүүдтэй холбон цагдаа дуудах зэрэг ажил гүйцэтгэдэг. Хятадын гааль ийнхүү робот ажилчидтай болж байхад манайх бахь байдгаараа л. За тэр ч эрх баригчдын шийдэх асуудал.

Харин хятадууд энэ роботоо ачаалал ихтэй Эрээн зэрэг газарт аваачиж тавихгүй юм байх даа? Оочир дараалал ихтэй, асар олон машин дугаарлаад өдөржин хүлээгээд үнэхээр хэцүү байдаг даа.


 

 

www.mnews.mn  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.