ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ ЛОМБАРДУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА


Хулгайч нартай хуйвалдаж, хулгайн эд зүйлсийг барьцаанд авдаг ломбардуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг.

Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

Алба хаагчид аж ахуй нэгжүүдийн
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
- Эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф
- Хяналтын камер
- Үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл
зэрэгт хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.