Охиндоо заавал зааж өгөх ёстой амьдралын 50 ухаан


Энэхүү зөвлөгөөг өгч буй бүсгүй бол 2 охины ээж, түүний нэг охин удахгүй 18 нас хүрэх гэж байгаа бөгөөд албан ёсоор нас биед хүрэх юм. Энэ чухал өдөрт зориулан тэрээр охиндоо зайлшгүй мэдэж байвал зохих амьдралын 50 ухааныг хэлж өгөхөөр шийджээ. Үүнээс харахад та магадгүй ажил ихтэйгээс болоод үр хүүхдэдээ хангалттай цаг зав гаргаж чаддаггүй байж болно, гэхдээ эцэг эх байх үүргээ ухамсарлаж, тэдэнд амьдралынхаа туршлага дээрээ үндэслэн, зарим нэг зүйлийг зайлшгүй зааж өгөх хэрэгтэй. Таны үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хэрэг болох болов уу гэсэн үүднээс уг бүсгүйн охиндоо зориулсан амьдралын 50 ухааныг хүргэж байна.

  1. Бүхнээс тэргүүнд өөрийгөө хайрла.
  2. . Дунд сургууль амьдралыг чинь шийдэхгүй. Үүнд бэлэн бай.
  3. Амьдралд чи олон бүдүүлэг охидтой уулзана. Энэ үед өөрийнхөөрөө байж, тэднийг зүгээр л хажуугаараа өнгөрөө.
  4. Хэрэв чи жинхэнэ найзаа олж чадвал дараа нь түүнийг алдахгүйг хичээ, ямар ч хол зай та хоёрыг салгаж чадахгүй байх ёстой.
  5. Эд зүйл чамайг аз жаргалтай болгож чадахгүй.
  6. Бусдыг бүү шүүмжил, харин бусдаар шүүмжлүүлэхдээ бэлэн бай. Тэдгээр шүүмжийг тоосны хэрэггүй.
  7. Эмээгээ ямар хүн байсныг үргэлж санаж яваарай.
  8. Ямар ч асуудал гарч ирсэн бай, энэ нь ертөнцийн төгсгөл биш.
  9. Юуны төлөө тэмцэх ёстойгоо сонго. Түүнийхээ араас чин сэтгэлээсээ тэмц.
  10. Өөрийгөө бусадтай хэзээ ч бүү харьцуул, тэд чамтай адилхан биш.

  11. Хэн нэгнийг маш их хайрлаж байсан ч гэсэн өөрийгөө бүү үгүй хий.
  12. Өөртөө итгэлтэй ярьж бай.
  13. Үгүй гэж хэлж сур, ингэж хэлэхээсээ бүү ай.
  14. Чи өөрийнхөө амьдралын түүхийг бичнэ, ингэхдээ аз жаргалтай түүхүүдийг бичих хэрэгтэй.
  15. Хэзээ ч эр хүний араас бүү хөөцөлд. Тэр чиний араас гүйх ёстой.
  16. Магтаалын үгийг зөвөөр хүлээж ав, чамайг магтаж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээ.
  17. Үргэлж шударга бай.
  18. Тухайн цаг үедээ талархаж амьдар. Ганцаардлаас айх хэрэггүй.
  19. Юу мэдэрч байгаагаа хэнээс ч айлгүйгээр хэлж бай.
  20. Маргалдаж болно, гэхдээ 9 дүгээрт бичигдсэн зүйлийг бүү март.

  21. Бүх зүйлийг танин мэд, хүнд эрдэм мэдлэг илүүддэггүй юм.
  22. Хэрэв чи хэн нэгэн эрэгтэйн гэрт очих үед тэнд нэг ширхэг ч ном байхгүй байвал, шууд гарч яв.
  23. Чи бол хэн нэгний өмч биш.
  24. Өөрийгөө баярлуул, үргэлж.
  25. Алдахаас бүү ай. Алдаж байж сурна.
  26. Хэзээ ч шар хэвлэлийн нүүрэнд залрах хэрэг бүү хий. Чи хэлээд устгуулсан ч гэлээ, хүмүүс чиний хийсэн хэргийг мартахгүй.
  27. Бусдад хариу нэхэлгүй тусла, хариуд нь чамд аз жаргал ирнэ.
  28. Сайхан сэтгэлтэй бай, талархлыг харамгүй сонсоно.
  29. Үргэлж зөн совиндоо итгэ. Үргэлж шүү.
  30. Нийтэч бай.

  31. Үйлдэл үг хоёр чинь зөрөх ёсгүй. 
  32. Мэдрэмжээ хэзээ ч бүү нуу, ил гаргах арга замыг үргэлж эрэлхийл.
  33. Бүх зүйлийн сайн сайхан талыг нь олж хар.
  34. Нарны тос хэрэглэ.
  35. Чамайг гэдэг хүмүүсээс бүү нүүрээ буруул.
  36. Өөрийн бөндгөртөө захирагдаж амьдар. Өөртөө итгэлтэй бай.
  37. Шаардлагатай бол нулимсаа битгий хорь. Нулимснаас хүч чадлыг олж авдаг юм.
  38. Инээд бол биеийг анагаагч гэдгийг сана.
  39. Хөгжим тавь, бүжиглэ.
  40. Үгээр гүүр босгож болно, бас босгосон гүүрээ шатааж ч болно. Үгээ зөв сонгож хэл.

  41. Гэр бол амьдрах газар гэхээс илүү чиний анхаарал тавих ёстой газар. 
  42. Түрүүлж уучлалт гуйх нь сул доройн шинж биш.
  43. Хичээнгүйлэн хөдөлмөрлө. Хариуг нь чи мэдэрнэ. 
  44. Өөрийгөө заримдаа үзэн ядаж болох ч, ямагт хайрлах хэрэгтэй.
  45. Биеэ даа. 
  46. Хүссэн үедээ ээжтэйгээ ярилц. Би үргэлж чиний дэргэд байх болно. 
  47. Үүнийг сана, би чамд маш их хайртай.
  48. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүүг хийх чадвартай.
  49. Чи гоо үзэсгэлэнтэй, бусдын юу гэх нь хамаагүй.
  50. Амьдрал хэрхэх нь өнөөдрөөс шалтгаална. Яг одоо үргэлжилж байгаа энэ цагт амьдар. Өчигдрийг хянах боломжгүй, ирээдүйг ч мөн ялгаагүй. Чамд байгаа зүйл зөвхөн өнөөдөр, иймээс аз жаргалтайгаар өнөөдрийг өнгөрүүл.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.