О.Энх-Эрдэнэ "Дэлхийн шилдэг авьяастан" нэвтрүүлгийн дараагийн шатанд шалгарлаа


Америкийн CBS телевизийн "The World's Best буюу Дэлхийн шилдэг авьяастан" нэвтрүүлэгт "Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ оролцож байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давжээ. Дараагийн шатанд 13 оролцогч үлдсэн бөгөөд О.Энх-Эрдэнэ 97 оноогоор 4-т эрэмбэлэгдсэн байна. 
Түүний өмнө Kukkiwon 99 оноо, TNT Boys 99 оноо, Казахстаны Димаш Кудайбергенов 98 оноо тус тус авсан байна.

О.Энх-Эрдэнэ "Amarillo by Morning" дууг дуулсан ба энэхүү дууг 1973 онд Терри Стаффорд хэмээх дуучин дуулсан байдаг ажээ. Харин 1983 онд Ж.Страйт дуулсанаар дэлхийд түгсэн түүхтэй.

“The world’s best” шоу нь үндсэн гурван шүүгчээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн шүүх журамтай юм байна. Энэхүү 50 шүүгч нарын дунд реппер, продюссер О.Баярсайхан буюу Рокит Бэй багтжээ. Уг шоу нь 10 дугаар үзэгчдэд хүргэх ба ялагч нь нэг сая ам.долларын эзэн болох юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.