Ерөнхий зөвлөлийн гуравдугаар хуралдаан болж байна


МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гуравдугаар хуралдаан МҮЭСТО-нд өнөөдөр эхэллээ.

МҮЭ-ийн холбооноос 2018 онд явуулсан үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын тухай илтгэлийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай илтгэлийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны илтгэлийг тус хорооны дарга М.Ганхүрэл нар тавьж хэлэлцүүллээ.
Уг хурлаас МҮЭ-ийн холбооны 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэн сайшааж, үүний дагуу тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг гишүүн болон харъяа байгууллагуудад үүрэг болгов.
2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг МҮЭ-ийн Хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичигт тулгуурлан боловсруулсан байна.
Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангуулах, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод хамтын хэлэлцээрээрээ салбарынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх ажлыг яаравчлах, Нийгмийн датгаалын шимтгэлийн нэмэгдэл болон тэтгэвэр тогтоолгох насыг уртасгасан шийдвэрийг цуцлах, ХАБЭА-н асуудлыг улсын хэмжээнд мөрдүүлж ажиллахад анхаарч, үзлэг шалгалт хийх, Хөдөлмөрийн улсын байцаагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах, ҮЭ-ийн гишүүнчлэлийг хүрээг өргөтгөх, бүх шатны ҮЭ-ийн байгууллагуудын удирдах ажилтнууд, идэвхтэн сонгуультныг үе шаттай сургах, МҮЭ-ийн холбоо, гишүүн болон харъяа байгууллагуудын хэмжээнд нэгдсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй болох зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Гишүүд “МҮЭ-ийн ажилтан, сонгуультны ёс зүйн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхий зөвлөлийн гишүүн, хяналтын хорооны гишүүнээс чөлөөлөх, сонгон батлах үйл ажиллагаагаар энэхүү хуралдаан өндөрлөх аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.