Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…


ЭЭЖ НЬ ҮРГЭЛЖ ЕРӨӨЛӨӨ ХАЙРЛАДАГ ХҮҮХДИЙН АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭЖ, ЦААШЛААД ХҮЧИРХЭГ ХҮН БОЛДОГЭхийн сүү, эхийн ерөөл хоёртой эгнэх зүйл энэ хорвоод үгүй гэдэг. Эх хүний сэтгэл сүү шигээ ариун болбоос үг нь үнэнээс ч давсан хүчтэй буюу.

Билэг ерөөлөөс биет зүйл болон үзэгдэх тэр гайхалтай хүчийг ЭХИЙН ЕРӨӨЛ гэмой. Төрсөн цагаас нь оюун ухааных нь хиргүй цагаан талбар дээрээс эхлэн сайн сайхан ерөөлийг шивнэж, шингээж өгвөл таны хүссэн лугаа оршиж, агуу хүмүүн болох сууриа зөв авдаг байна. Үр тань өсөж том болоод улс улс дамнан холоо явж байсан ч эхийн сэтгэлээс өргөсөн цайны дээж, сайхан ерөөлийг нүдэнд үл харагдах хувь заяаны цагаан холбоосоор дамжуулан хүлээн авч ажил үйлс нь бүтэж явдаг юм. Зөв явдаг юм. Хамгийн гол нь эх болсон бүсгүй та хиргүй сэтгэлтэй, хийгүй хүсэлтэй байхад таны ерөөл тарни номын ямар ч нууц увидас, их хүчнээс илүү нөлөөтэй байдаг.

Агуу их яруу найрагч Р.Чойном нэгэнтээ БИ ЭХ ХҮНИЙГ ШҮТДЭГ хэмээсэн юутай үнэн. Аль нэг бурхан, ямар нэг далд хүчнээс илүү эхийн ерөөл, эхийг шүтэх хүч илүү бодит үнэнд ойр байдаг. Эхийн цагаан сүү шингэсэн ерөөл үрийн тань эрчмийг /энерги/ ариусгаж, алив муугаас хамгаалах бүрхүүл болдог. Байг гэхэд муу хүчийг сааруулж, учрах хохиролыг багасгаж өгдөг байна. Бурханаас төрөөгүй эхээс төрсөн хүн гэгч төрсөн эхийнхээ эерэг эрчим, сайхан сэтгэл, сайн ерөөлөөс хий бие оюун ухаандаа махан биед ус хүнс нэн чухлын адил эрч хүчийг авч оршдог гэдгийг үл тоож хэрхэвч болохгүй.

Миний бие өглөөд гарахдаа “Ээжээ хүүгээ ерөөгөөрэй, өнөөдөр ..тийм ийм.. чухал ажил бүтээх юм шүү” гээд гарахад л гандан гарч ном уншуулсанаас илүү эрч хүчийг олдог юм. Хол байвал утсаар хэлчихнэ, нэгдээ бус гэхэд нөгөөдөө нөлөөгөө үзүүлээд ажил амьдрал минь аяндаа цэгцрээд ирнэ дээ.

Ээж минь бурхан болсон гэж үр та бүү шаналаарай, эхийн тань их ерөөл цусанд чинь шингэсэн байдаг. Гагцхүү та түүнийг мэдэрч дотроо чин сэтгэлээсээ шүтэж, хүсэж явахад ялгаагүй нөлөөгөө үзүүлнэ. Ээж нь үрээ хэзээ ч орхидоггүй юм, эхийн сэтгэл мөнх оршдог юм. Нэгэн удаа тээвэрт явж байсан жолооч машин нь эвдрээд хээр хонож байжээ. Гэнэт зүүдэнд нь бурхан болоод удсан ээж нь орж ирээд “Миний хүү сэрээрэй, хурдан босоорой, болохоо байлаа шүү…” гээд их л сандарч байж гэнэ. Жолооч цочин сэрээд зүүдээ санан эргэн тойрноо ажваас өөрөөс нь холгүйхэн хэдэн сүүдэгнэсэн амьтан хүрээлэн ойртож буйг шөнө ч гэлээ сарны бүүдгэр гэрэлд олж хараад ЧОНО хэмээх бодол зүрхэнд нь харван орж ирэхүй, ухасхийн босч машиныхаа бүхээгт орж амь гарсан түүх бодит юм. Энэ лүгээ…

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.