ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ЯВБАЛ 100 МЯНГААР ТОРГОНО


Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоохоор болсон билээ. Түүнчлэн дээрх хугацаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байгаа юм.

Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэмтэй, илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвшихийг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Хэрэв үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож, эцэг эхэд Зөрчлийн хуулийн 6.20-ийн дагуу арга хэмжээ авах ажээ.

Зөрчлийн хуулийн 6.20-д

  • 1.Хүүхдийн эрхийг зөрчиж:
  • 1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 3.Хүүхдийг:
  • 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.