БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 11268 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ


Энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.