АВЛИГА АВСАН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ


Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан билээ. Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт хэлэлцэхээр товолсон байна.

Хэргийг эргэн сануулбал, тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан нь тогтоогдсон юм.

Тодруулбал, АТГ-аас тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна гэж мэдээлсэн юм.

Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.