ЦАГДААГИЙНХАН 40 ГАРУЙ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ


Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр (2019.02.08) 102 тусгай дугаарын утсанд 1756 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1098 мэдээллийг шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Үүнд дараах хэргүүдийг илрүүлжээ.

Баянгол дүүргийн зургадугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан,

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай А хулгайлсан,

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Б-ийн өвлийн сууцны хаалга эвдэж гар утас, зөөврийн компьютерийг 33 настай И хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Иргэд гэр орон сууцаа удаан хугацаагаар орхиж явах бол хөрш айлдаа мэдэгдэх, хаалга цонхны бүрэн бүтэн аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж Нийслэлийн Цагдаагийн газар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.