УРАН ГУЛГАЛТЫН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


Олон улсын Тэшүүрийн Холбооноос зохион байгуулдаг нэгэн том тэмцээн бол уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/  юм. Тус тэмцээн нь уран гулгалтын спорт хамгийн өндөр хөгжсөн Европ тивээс бусад Африк, Америк, Ази болон Австрали Номхон далайн бүсийн орнуудын дунд зохиогддог тэмцээн юм. Анх 1999 онд зохион байгуулагдаж байсан дөрвөн тивийн АШТ 21 дэх жилдээ АНУ-ын Анахайм хотноо урьд шөнө эхэлсэн.

Энэ удаагийн тэмцээнд шилдгүүдээс Пёнчаны олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Японы Ш.Уно, дэлхийн аваргын хошой мөнгө, өнгөрсөн оны дөрвөн тивийн аваргын алтан медальт Хятадын Жин Боян болон Канадын К.Мессин нар оролцож байна.

Тэмцээний эмэгтэй богино үзүүлбэр дүнгээ гаргаад байгаа бөгөөд АНУ-ын Б.Теннелль 73.91 оноо авч тэргүүлж байгаа бол Японы К.Сакамото 73.36, АНУ-ын М.Белл 70.02 оноотой эхний байруудад бичигдэж байна. Харин М.Михара 8-р байранд бичигдэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.