80 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЭ ГАНЦААРАА ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ


Сар шинийн баярын өдөр цагдаагийн байгууллагад 80 гаруй настай нэр хаяг нь тодорхойгүй өндөр настан осгож нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, шинийн хоёрны /2019.02.06/ өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 80 орчим настай буурай гэртээ ганцаараа гар хөл нь осгосон байдалтай байхад нь зэргэлдээх айлын хоёр иргэн түргэн дуудаж хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь тэрбээр эмнэлэг явах замдаа амьсгал хураасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь оршин суугаа хороондоо бүртгэлгүй, бичиг баримтгүй, үр хүүхэдгүй харж хандах ах дүүгүй нэгэн байжээ. Талийгаач нь тус дүүргийн 25, 26-р хорооны заагт оршин суудаг байсан бөгөөд хорооны дарга нар нь түүнийг авч хэлэлцдэггүй байсан гэх  мэдээллийг өглөө.

Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн аж. Улмаар түүний ойр дотнын төрөл төрөгсөд гарч ирэх хүртэл 14-21 хоног хөдөөлүүлэхгүй байх гэнэ.

Дашрамд, “Mesmerism”-ийн уран бүтээлчид талийгаачид өнгөрөгч зун таван ханатай гэр барьж өгч байжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.