ЦАГААН ИДЭЭГЭЭ ГАДАГШАА ЗАРНА


Монгол Улсын Засгийн газраас баримталж буй эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэх боломж нөхцлийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахиу, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар хоёр яамны удирдлагуудыг оролцуулан уулзалт хийж, санал солилцов.

Уулзалтаар махны экспортын хэмжээг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүйгээр цаашид нэмэгдүүлэх, тэдгээрийн чанар, нэмүү өртөг шингээх асуудалд анхаарах, 2019 онд сүү, сүүн болон органик хүнсний экспортын шинэ бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн мал эмнэлгийн тогтолцоог олон улсын  стандартад нийцүүлэх, мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний техник, технологиийг сайжруулахад анхаарах шаардлага байгааг онцлов.

Уулзалтын үр дүнгээр хоёр яам уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр тохиров.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.