ИХЭНХ НУТГААР САЛХИ, ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 5-нд буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 м/сек, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур  16-18 м/сек  хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Иймд:

  • Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах,
  • Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.  
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.