О.ЭНХ-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ БАЙНА


 
АНУ-ын “CBS” телевизийн дараагийн шинэ шоу нэвтрүүлэг болох дэлхийн шилдгийн шилдэг авьяастнуудын хуран чуулж буй  “The World’s Best” тэмцээнд “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ  оролцож байна.

Тус тэмцээн нь үндсэн гурван шүүгчтэй, мөн тэднээс гадна дэлхийн 38 орноос ирсэн урлаг, спортын салбар бүрийн 50 шүүгчээс бүрдэж байгаа бөгөөд үндсэн гурван шүүгч оролцогчдыг 0-50 оноогоор дүгнэж, орон орноос ирсэн 50 шүүгч 0-100 оноогоор тус тус дүгнэх ажээ. Ингээд нийт шүүгчдийн оноогоор 75 ба түнээс дээш оноо авч чадсан оролцогч дараагийн шатанд тунаж үлдэх юм.  О.Энх-Эрдэнэ шүүгчдээс 97 оноо авсан байна. Нийт 10 дугаар үргэлжлэх шоуны эхний дугаар өчигдөр /2019.02.03/ “CBS” сувгаар цацагджээ.

АНУ-ын Виржинагийн их сургуульд тэтгэлгээр суралцаж буй 22 настай авьяаслаг залуу О.Энх-Эрдэнэ тус улсад анхны цомгоо гаргахаар болсон байна. Тэрбээр АНУ-ын “Wishbone Studio” студитэй гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа ба түүний дуунуудыг Эндрью Лэйн хэмээх продюсер продюсерлэж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, дээрх шоуны шүүгчдийн багт рэппер, хөгжмийн продюсер, “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч О.Баярсайхан буюу Rokit bay багтаж байгаа юм.

Эх сурвалж: TIMESDAILY 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.