ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.II.04 – 2019.II.10/


Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Чухал бөгөөд төвөгтэй асуудлуудаа шийдвэрлэхэд таатай долоо хоног байна. Хуучны нөхөд, хамаатнуудаас өөр эр хүнтэй нөхөрсөг харилцаа тогтоовол хожим танд хэрэгцээтэй, үр ашигтай байх болно. Энэ долоо хоногт танд тулгарах асуудалд ямар нэгэн байдлаар эмэгтэй хүний тусламж хэрэг болж магад. Тиймээс бусадтай холбоо харилцаагаа сэргээж, тусламж гуйхаас цааргалах хэрэггүй. Долоо хоногийн эхээр гэр бүл болон бизнесийн асуудлаа шийдвэрлэхэд таатай үе байх болно.Түүнчлэн урьдчилан төлөвлөөгүй худалдан авалтуудыг ихээр хийх тул мөнгө, санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулаарай. Хайр дурлалын амьдралд тань ахиц дэвшил гарах болно.

Үхэр

Санхүү, мөнгөний хувьд таатай, сайн мэдээгээр дүүрэн долоо хоног байх болно. Эд хөрөнгө, материаллаг зүйлсийн тухайд та энэ долоо хоногт маш азтай байна гэдэгтээ итгээрэй. Түүнчлэн энэ долоо хоногт та зорилго, зорилтоо тодорхой болгож, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулахад цаг зарцуулахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт чухал яриа хэлэлцээр өрнүүлэхэд таатай байх болно.

Танд өөрт тань, эсвэл ойр дотнын хүмүүст эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй. Мөн аялал зугаалгаар явахад тохиромжгүй. Хайр дурлалтай холбоотой хуучны харилцаагаа сэргээх нь хэт их сэтгэл хөдлөлийг дагуулах тул өөрийгөө сайтар хянахыг хичээгээрэй. Ялангуяа матар, үхэр, охины ордныхонтой хувийн харилцаагаа дахин сэргээх нь энэ долоо хоногт тохиромжгүй.

Ихэр

Аялал зугаалгаар явах, холын аянд гарахад саадгүй сайн долоо хоног байх болно. Залуу эмэгтэйчүүдтэй холбоотой шийдвэрлэх чухал асуудал гарч ирнэ. Энэ үед бусадтай сайн ярилцаж, бодол санаагаа хуваалцсанаар бэршээлтэй асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Энэ долоо хоногт та  шинэ ажил эхлүүлэхэд бус эхлүүлсэн ажлаа бүрэн гүйцэд дуусгахад анхаарлаа хандуулаарай. Хууль шүүхтэй холбоотой асуудлууд эергээр шийдэгдэх болно. Ажил хэрэг, бизнесийн хувьд таныг энэ долоо хоногт азын тэнгэр ивээх болно. Тиймээс энэ өдрүүдэд шинэ түнш, хамтрагчидтай танилцаж, ажил төрлөө бүтээгээрэй.

Мэлхий

Энэ долоо хоног таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Гэхдээ мөнгө санхүүтэй холбоотой асуудалд нухацтай хандахыг хичээгээрэй.

Гэр бүлийнхэнтэйгээ холбоотой чухал асуудлуудыг шийдвэрлэхэд та маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Тиймээс асуудалдаа сайтар анхаарлаа хандуулж, чин сэтгэлээсээ хандахыг хичээгээрэй. Харин аливаад хэт их найдлага тавиад хэрэггүй гэдгийг санаарай.

Ажил мэргэжил, хичээл сургуультай холбоотой үйл явдлууд сайнаар өрнөнө. Харин аливаад хэт их найдлага тавихаас сэргийлээрэй. Энэ нь таны урмыг хугалахаас өөр үр дүнд хүргэхгүй. Бусдад өгсөн амлалтуудаа сайн санаж, биелүүлэхийг хичээгээрэй. Хайр дурлал, хувийн харилцаатай холбоотой маргаантай асуудал гарч ирж болзошгүй. Тиймээс ухаалаг байж, асуудлыг аль болох бодитоор үнэлэхийг хичээгээрэй.

Арслан

Гэр бүл, ажил төрөлтэй холбоотой маргаан, төвөгтэй асуудлууд бий болох магадлалтай. Энэ нь ихэвчлэн гэрээ хэлцэл, бичиг цаасны асуудалтай холбоотой байх болно. Түүнчлэн санхүү мөнгөний хувьд бага зэрэг асуудалтай тулгарна. Гэхдээ та сэтгэлээр унах хэрэггүй. Энэ долоо хоногт таны амьдралын өнгө аяс хаврын тэнгэр шиг л ээлжлэн солигдох болно. Санаа зовоосон бэрхшээлтэй асуудлууд гарч ирэх ч асуудлын гаргалгааг уйгагүй эрэлхийлбэл таныг азын тэнгэр ивээх болно. Түүнчлэн чухал, үнэ цэнтэй хэмээн боддог зүйлсээ хойш тавих хэрэггүй. Ялангуяа гэр бүл, ойр дотнын хүмүүстээ цаг зав гаргаж, дуртай зүйлсээ хамтдаа хийгээрэй.

Охин

Охины ордныхны хувьд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж, дараагийн шинэ ажлыг эхлүүлэхэд тохиромжтой долоо хоног байна. Гэр бүлийн харилцаанд тань эерэг өөрчлөлтүүд гарах болно. Эмэгтэй хүмүүстэй холбоотой таагүй асуудлууд гарч ирж магадгүй ч эдгээрийг  түр зуурын зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, асуудалд тайван, хүлээцтэй хандаарай. Аялал зугаалгаар явахад тохиромжгүй. Харин эрүүл мэндийн асуудлаа үргэлж тэргүүнд тавьж байхыг хичээгээрэй. Санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тань сайнаар шийдэгдэх болно.

Жинлүүр

Энэ долоо хоногт та олон шинэ хүмүүстэй танилцаж, эрч хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр ирээдүйг өөрөөр харж эхлэх болно. Мөрөөдлөө зорилго болгон хэрэгжүүлэхийн тулд ирээдүйгээ сайтар төлөвлөж, нарийн төлөвлөгөө гаргаарай. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд тань ахиц дэвшил гарч, аз жаргалаар бялхах болно. Хууль, шүүхтэй холбоотой асуудал эергээр шийдэгдэх болно. Ялангуяа эд материалтай холбоотой асуудлууд сайнаар эргэнэ.

Энэ долоо хоногт шинэ газар руу нүүж амьдрах орчноо өөрчлөхөд ээлтэй долоо хоног байна. Амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээс огтхон ч айж эмээх хэрэггүй.

Хилэнц

Эргэн тойрныхоо хүмүүстэй хэр сайн хамтран ажиллаж, хамтын шийдэлд хүрэхээс энэ долоо хоногийн өнгө аяс тань тодорхойлогдох болно. Гэхдээ бусдад хэт их найдлага тавих хэрэггүй гэдгийг санаарай. Хайр дурлал, гэр бүлийн харилцаандаа ахиц гаргахын тулд илүү нээлттэй, чөлөөтэй байхыг хичээгээрэй. Түүнчлэн хувийн харилцааныхаа асуудлаар бусдаас дэмжлэг туслалцаа, зөвлөгөө аваарай.  Харин санхүү мөнгөний хувьд төвөгтэй, ээдрээтэй асуудлууд бий болж болзошгүй. Тиймээс гэрээ хэлцэл, чухал бичиг баримтын асуудлууддаа анхааралтай, хянамгай байх хэрэгтэйг санаарай.

Нум

Ажил мэргэжилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд азын тэнгэр таныг харамгүй ивээх болно. Хэн нэгэн таныг гомдоох, урмыг тань хугалах үг хэлсэн ч тэвчээртэй, өөртөө итгэлтэй байгаарай. Санхүү мөнгөний асуудлын хувьд хэт их зарлага гаргахаас сэргийлж, хэрэгцээгүй худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Эмэгтэй хүнтэй холбоотой харилцаанд тань эргэлт гарах болно. Энэ нь гэрлэлт эсвэл жирэмслэлттэй холбоотой байж магадгүй юм. Түүнчлэн энэ долоо хоногт та сэтгэл санаагаа аль болох өөдрөг, сэргэг байлгаж, гутранги бодлуудаасаа зайлсхийгээрэй.

Матар

Бусад хүмүүсийн зүгээс танд тавих анхаарал халамж нэмэгдэх болно. Гэр оронтой холбоотой төвөгтэй асуудлуудтай тулгарч болзошгүй. Энэ нь ихэвчлэн засвар шинэчлэлт, мөнгө санхүүтэй холбоотой байх юм. Гэхдээ долоо хоногийн сүүлээр санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тань сайнаар шийдэгдэх болно. Харин цаашдаа санхүү, мөнгөний хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулахгүйн тулд хийх ажил, хэтийн зорилгоо сайтар төлөвлөж, хамгийн чухал гэсэн зүйлсээ эн тэргүүнд тавьж байгаарай. Ажил мэргэжлийн хувьд амжилт бүтээл, ахиц дэвшлээр дүүрэн долоо хоног байх болно.

Бумба

Энэ долоо хоног таны хувьд эрч хүч, урам зоригоор дүүрэн долоо хоног байх болно. Сэтгэл зовоохоор асуудлууд гарч ирсэн ч та өөрийн урам зориг, итгэл найдварынхаа ачаар бүхнийг даван туулж чадна. Тулгарсан бэрхшээл бүр танд амьдралын чухал хичээлийг зааж, туршлага хуримтлуулахад тусална гэдэгт итгэж, бүх зүйлд талархахыг хичээгээрэй. Гэр бүл, хувийн харилцаанд тань ахиц дэвшил гарч, энэ долоо хоногийн турш уур амьсгал зөөлөн, эерэг байх болно.

Загас

Эрүүл мэнд, хувийн харилцааны хувьд ахиц дэвшилтэй, сайхан долоо хоног таныг хүлээж байна. Та бүх зүйлд эерэг, өөдрөг хандаж чадвал танд тийм ч их бэрхшээлтэй асуудал тулгарахгүй. Гэхдээ энэ долоо хоногт та хол амьдардаг найз нөхөд ойр дотнын хүмүүсээс болж бухимдаж магадгүй юм. Түүнчлэн санхүү мөнгөний хувьд бэрхшээлтэй асуудлууд тулгарч болзошгүй. Тиймээс эд хөрөнгөндөө хямгатай байж, анхаарлаа сулруулахгүй байхыг хичээгээрэй. Ажил төрлийн хувьд өөрт оногдсон үүрэг даалгавар, хийх ёстой ажлууддаа сайтар төвлөрөн, сэтгэлээ шингээж ажиллахыг хичээгээрэй.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.