УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ АН-Д ЭЛСЭНЭ ГЭВ ҮҮ?


УИХ-ын бие даагч хоёр гишүүний нэг О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх тухай яриа гарчээ. Учир нь тэрбээр “Би 1994-2011 онд Ардчилсан намын гишүүн байсан. Би үнэндээ ардчилал алга болж Ардчилсан нам устаасай гэж хүсдэггүй” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Түүнчлэн эрхэм гишүүн О.Баасанхүүгийн ийн бичсэнийг олон дагагчид нь сайшааж, түүнийг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээхийг дэмжжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд энэ их хуралд сонгогдохдоо МАХН-аас мандат өвөртлөн сонгогдсон. Гэвч намын дарга Н.Энхбаяртайгаа таарамж муутайгаас болж хоёр тийш болж одоог хүртэл эвлэлдээгүй байгаа юм. Тэр ч байтугай МАХН-ын Н.Энхбаяраас салгах гэж оролдоод бүтэлгүйтсэн удаатай.

Ямартай ч Эрдэнэтийн иргэдийн итгэлийг өвөртөлсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ыг ялагдсан, бүлэггүй болсон хүнд үед нь түшилцэх санаагаа дуулгаад авав бололтой. Хуучин гишүүнчлэлээ сэргээхээр шийдсэн гишүүнийг АН-ынхан цаашаа гэхгүй байлгүй дээ...

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.