ROKIT BAY “ДЭЛХИЙН АВЬЯАСТАН” ШОУГ ШҮҮНЭ


CBS телевизийн “The World's Best” шоу өнөөдрөөс эхлэн дэлгэцэнд гарах гэж байна. “Дэлхийн авьяастан” хэмээх энэ шоунд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс дуучин, бүжигчин, тамирчин, илбэчин гээд ёстой л жинхэнэ авьяастнууд уригджээ. Тэмцээний ялагч 1 сая ам.доллар авна гэхээр ямар хэмжээний тэмцээн болох нь ойлгомжтой.

Шоуны гол шүүгч нь жүжигчин Дрю Бэрримор, Их Британий хошин шогийн жүжигчин Жеймс Горден, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар. Харин тэдэнд дэлхийн 38 орны 50 шинжээч мэргэжилтэн туслах юм. Шинжээч нарыг “Дэлхийн хана” гэж нэрлэж байгаа бөгөөд уралдаанд оролцогч нар энэхүү ханыг даван гарах ёстой. Шинжээч нарын санал ялагчийг тодруулахад тооцогдох болно. Энэ шинжээчид манай улсаас дуучин Rokit Bay сонгогдсон юм.

CBS-гийн продюсер Элисон Холлоуэй "Манай шинжээч нар дэлхий дахинд фэнүүдтэй хүмүүс байгаа. Тэд оролцогч болгонд дүн өгч, хэн нь дэлхийн шилдэг болохыг шалгаруулахад туслана. Нигериэс Монгол, Швейцариас Самоа гээд дэлхийн өнцөг булан бүрээс шинжээчдийг урьсан. Тэдний дунд алдарт тамирчин, дуучин, жүжигчин гээд эх орондоо супер од болсон эрхмүүд бий” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: UB.LIFE
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.