Х.БАТТУЛГА, С.ГАНБААТАР НАРЫГ ДУУРИАН ЖҮЖИГЛЭЖ БАЙСАН НӨХӨД САЙД БОЛСОН НЬ ТОХИОЛДОЛ УУ?


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Улмаар УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Ё.Баатарбилэгийг  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар, Б.Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус томиллоо.

 

Үүнээс нэг асуудал анхаарал татаж буй нь нэг өдөр хамтдаа сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшиж байсан М.Энхболдыг дэмжин, телевизийн халз мэтгэлцээнд хамтран жүжиглэж байсан хүмүүс билээ.

Тодруулбал Б.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын, Ё.Баатарбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын дүрд тус тус тоглож байв.

Магад энэ нь жирийн тохиолдол байж мэдэх бөгөөд уг халз мэтгэлцээний бэлтгэлийг харуулсан нэвтрүүлгийг дахин хүргэж байна.

Ч.Явуухүү

sonin.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.