БИД АМЬДРАЛЫНХАА 25 ХУВИЙГ ЦАХИМ ОРЧИНД ӨНГӨРӨӨЖ БАЙНА


“We Are Social” олон улсын байгууллага нийгмийн сүлжээний программ хөгжүүлэгч “Hootsuite” байгууллага хамтран интернэт зах зээлийн талаарх “Digital 2019” судалгааны тайланг гаргажээ. Тайланд дурдсанаар, хүн төрөлхтөн одоо үед өдөрт дунджаар зургаан цаг 40 минут орчим буюу нийт амьдралынхаа 25 хувийг цахим орчинд өнгөрөөж байгаа гэж дүгнэсэн байна.

Тайлангийн дүнгээс харахад интернет хэрэглэгчдийн тал хувь нь ухаалаг гар утас ашиглан цахим орчинд нэвтэрдэг аж.  Энэ нь цахим хуудсаар зочлон мэдээлэл унших, хайх, цахим зурвас илгээх, олон нийтийн сүлжээгээр аялах зэрэг интернеттэй холбоотой бүхий л үйлдлийг хамарч байгаа ба бид жилийн 100 өдрийг зөвхөн интернет орчинд өнгөрөөж байна гэсэн үг юм.

Хамгийн богино “цахим-амьдралтай” улсаар Япон улс шалгарчээ. Япончууд өдөрт гурван цаг 40 минутыг интернет орчинд өнгөрөөж байгаа бол Филиппинчүүд хамгийн урт хугацааг өдөрт 10 орчим цагийг интернетэд өнгөрүүлдэг байна.

Дэлгэцийн цагийн хяналтын программууд бий болсны үр дүнд он гараад эхний нэг сарын байдлаар хэрэглэгчдийн интернет орчинд өнгөрөөх хугацаа есөн минутаар буурсан байна. ”Google” компани өнгөрсөн оны сүүлээр ухаалаг утасны хэрэглээний статистикийг харуулж, хэрэглээгээ хянах боломж олгодог “Digital Wellbeing” аппликэйшнийг гаргасан.

Мөн дараахан нь үүнтэй адил үйлдэл бүхий “Screen time” аппликэйшнийг “Apple” компани хэрэглэгчдэд хүргэсэн юм. Эдгээр аппликэйшнийг ухаалаг утсандаа суулгаснаар та үнэтэй цагаа цахим орчинд өнгөрөөхөөс сэргийлж, хэрэглээгээ хянаж, цагийг ухаалгаар  зарцуулахад тань туслах болно.

Эх сурвалж: MOBILE INDUSTRY EYE

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.