АРДЫН УРАН ЗОХИОЛЧ П.БАДАРЧИД ТӨРИЙН ШАГНАЛ ОЛГОНО


Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  зарлигаар  "Төрийн соёрхол" хүртээх болсон тухай мэдээ гарч эхэлсэн. П.Бадарч гуайтай утсаар холбогдоход, "За ах нь ийм мэдээ дуулаад үнэхээр огшиж л сууна. Шагналыг маань Сар шинийн баярын босго болох битүүний өдөр Төрийн ордонд гардуулна гэсэн" гэлээ. 

Нэрт яруу найрагч П.Бадарч 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн. Олны дунд алдаршсан "Есөн эрдэнийн орон" найраглалаараа л төрийн хишиг хүртэхээр байсан гэж яригддаг. Түүний 1981 онд бичсэн “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу” ,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдэд  Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалд Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртээсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.