АХМАДЫН ФУТЗАЛЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО


Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын Футзалын УАШТ долоо хоногийн турш таван насны ангилалд 50 багийн хооронд явагдаж өчигдөр/02.01/ аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний 37-42 насны аваргын алтан медалийг Улаанбаатар Сити баг хүртсэн бол тэдэнд 6:1-ийн харьцаатай финалд хожигдсон Замчин мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Тулга баг өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатай буулган авснаар тэдний хамт шагналын тавцанд гарсан байна.

43-48 насны ангилалд Оюутан баг хүрэл медалийг хүртсэн бол финалын тоглолт мөн л сонирхолтой өрнөж Сэлэнгэ-Замчин баг аваргын алтан медалийн эзэн болж, Улаанбаатар Сити мөнгөн медальтай үлдлээ.

49-54 насны ангилалд Алтан медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж Эрчим - Оюутан багуудын тоглолт үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцэв. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход Эрчим 6:5-аар аваргын алтан медалийг зүүжээ. Харин тэдний хамт Хөдөлмөр хүрэл медалийн эзэн болсон байна.

55-59 насны ангилалдМонголын Өмгөөлөгчдийн Холбооны баг хүрэл медалийн эзэн болсон бол Шинэ Яармаг мөнгөн медалийг зүүж, Бага Тойрог аваргаллаа.

Тэмцээний хамгийн ахмад насны ангилал буюу 60+ насанд Хөдөлмөр клуб аваргын алтан медалиар энгэрээ мялааж, Соёмбын Барсууд болон Эрдэнэт-Багануур багууд удаалжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.