ЗУУНЫ МАНЛАЙ ДУУРИЙН ДУУЧИН Х.УРТНАСАН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ


онгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо.

Нэрт дуучин Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төржээ. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангийг төгсч, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцсан. 1963 онд УДБЭТ-т зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны 10-р их наадмын тэргүүн байр эзэлж, Москва хотын Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь, бүжгийн театруудад уригдан тоглож байв.

Х.Уртнасан агсан 1994 оноос СУИС, Хөгжим, бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байлаа. 

Монголын сонгодог урлагийн сонгодог уран бүтээлч тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн билээ.

Бүтээсэн дүрүүд
 

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983 он)
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа (1970 он)
  • А.Бородин “Игорь ван” Ярославна (1972 он)
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа (1976 он)
  • Дж.Верди “Травиата” Виолеттад (1977 он)
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна (1980 он)
  • Дж.Пуччини “Тоска” Тоска (1981 он)
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982 он)
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад (1984 он)
  • Дж.Верди “Отелло” Дездемона (1989 он)
  • Дж.Пуччини “Турандот” Турандот (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан нь 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртэж байв. Тэрээр 1984 онд Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагналтан болсон ба 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн байдаг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.