Л.БОЛД: БИ КОММУНИСТ НАМААС ГАРСАН


УИХ-ын гишүүн Л.Болд:

Өнөөдөр намрын чуулганаа хаадаг юм байгаа биз. Ард түмэн удаан хүлээхгүй шүү. А гэдэг хүнийг Б-ээр солиод асуудал намжихгүй. Ээлжит бус чуулганыг хүлээж байна. Бид эв зүйгээ оллоо гэж бодсон. Гэтэл одоо АН-ын бүлэг бойкот зарлалаа гэлээ. АН-ын бүлэг гишүүнээ хөөсөн. УИХ-ын гишүүнийг сонгогчдын нүдэн дээр хөөж байгаа нь Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зөрчсөн хэрэг. Манай тойргийнхон намайг бие даагаад хүрээд ир гэсэн. Би бие дааж очно гэдгээ хэлсэн. Би коммунист намаас гарсан.

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Засаг төрөө нэн яаралтай эмхэлж ажилд нь оруулах хэрэгтэй. Боловсрол, зам тээврийн салбар шинэ удирдлагатай болно. Ажилд нь шуурхай оруулж, засаг төрийн ажлыг явуулах хэрэгтэй. Ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай. Татварын багц хуулийн төсөл  хүлээгдэж байгаа. Чуулганы завсарлагаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг шинэчилж байгуулах шаардлагатай. Одоогийн ажлын хэсгийн ажил нь явахгүй байна. Болохгүй бол би ахалъя.  Надад тооцоо судалгаа, мэдлэг, чадвар нь байна.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

УИХ хууль хяналтын байгууллагын бүх удирдлагыг өөрчилж болно. Томилох, чөлөөлөх эрх нь УИХ-д бий. Шинийн таванд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, эхний тогтоолоороо бүх хууль хяналтын байгууллагын удирдлагыг солих хэрэгтэй. УИХ-ын дарга ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

 Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-02-02 ip: 66.181.160.123

    bogd bank mongotei bolson odoo heregee buteesen