НОХОЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ НОМООР Д.УРИАНХАЙН 10 БОТЬ НОМ ШАЛГАРЛАА


Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн  10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа.

Image result for нохой жилийн шилдэг ном

MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг. Нохой жилийн шилдэг номоор зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" яруу найргийн түүвэр , ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь, орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилдэг орчуулгын шагнал тус тус хүртсэн юм.

Шилдэг номоор шалгарсан Д.Урианхайн 10 боть ном нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 боть бүтээлийн эхний 10 боть чуулган юм. Д.Урианхай зохиолчийн тус 10 ботид шүлэг, яруу найраг хийгээд реалист, моно, абсурд жүжгүүд зэрэг утга зохиолын төрөл зүйлээр бичсэн зохиолууд багтжээ.

Сонирхуулахад Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлэх албан ёсны хүсэлт илгээсний дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлээд байгаа юм.

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.