УЯАЧДЫН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА


Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны VII Их хуралыг өнөөдөр буюу Нэгдүгээр сарын 24-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Монголын мянга мянган уяачдыг төлөөлөн чиглүүлдэг тус холбооны анхны тэргүүнээр Г.Пунцагбалжир агсан ажиллаж байсан юм. Түүний дараа улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ ММСУХ-ны тэргүүнээр ажиллаж байлаа. Харин саяхныг хүртэл  тус холбооны тэргүүн нь өнөөгийн УИХ-ын дарга  М.Энхболд байсан юм.

Тус Их хурлын төлөөлөгчдийг ММСУХ-ны тэргүүлэгчид болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч, нийслэлийн уяачдын холбооноос 40,  аймгуудын уяачдын холбооноос тус бүр 5, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгчийг тус тус сонгон оролцуулж байна.

Энэ удаагийн их хурлаараа уяачид морин уралдааны цаашдын замнал хийгээд эрлийз, Монгол морьдыг хэрхэн ялгаж уралдуулах, холбооны удирдлагыг солих гэх мэт олон асуудлыг хэлэлцэхээр болжээ.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.