Дуучин Б.Болд: ард түмнээсээ уучлал гуйж байна. Одоо бид хоёр эв зүйгээ олсон


Хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин  маань ээжтэйгээ   амьдардаг.  Хаа хаанаа л  бид хувь уран бүтээл, ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бүтээлдээ оролгүй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зүгээр суусангүй,  "B sound” продакшныхаа ажилд илүүтэй төвлөрч  найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

 

Чукатай учиргүй барьцаж байгаа юм шиг шинэ дуу, цомог гаргаад байхыг хүссэнгүй, багагүй харзнасан гэх үү дээ. Харин одоо уран бүтээлдээ орох цаг болсон. "Амьдрал” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно.

 Муу юм хурдан хүмүүст хүрдэг, мөн манайхан бусдын амьдралд  ямар их дурладаг юм бэ гэдгийг  тэгэхэд л ойлгосон. Бидний хамтдаа байсан таван жил багагүй урт хугацаа.  Бидний өнгөрсөн амьдралын 80 хувь сайхан зүйлсээр дүүрэн байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Муугаасаа илүүтэй сайн сайхан, гэгээлэг зүйлс их байсан.   Хүний амьдралд  сайн, муу хосолж, сайхан, муухай  ээлжилж л байдаг хорвоо.

Салахад хүргэхээр хүчтэй шалтгаан бол бидний дунд байгаагүй. Багахан үл ойлголцол бол мэдээж байсан. Үүнийг л хэн хэн нь тэвчиж мөн ойлголцож чадаагүйн болов уу гэж боддог.

 

Сошиал орчин болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гарах тусам бидний харилцааг улам сэвтүүлж  байна. Бидний амьдралын нэг хувийг ч  хүмүүс мэдэхгүй атал дэндүү мэддэг юм шиг зүй зохисгүй үгээр доромжилж байгаад би үнэндээ харамсаж байна.  Сүүлдээ ч энэ бүхэнд дөжирч байх шиг байна.

Манайхан хэт нэг тал руу туйлшрах юм. Магадгүй би телевизийн нэвтрүүлэгт  ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л  энэ хорвоо дээр надаас өөр сайн хүн байхгүй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгүй ээ.  Миний нулимс гарах нь амархан ч  гагцхүү үнэн нулимс унадаг  юм.

Хэдий саллаа ч гэсэн биенийхээ мууг үзэхээс илүүтэй охиныхоо төлөө эв найртай байж охиныхоо хүмүүжилд анхаарах нь л юу юунаас илүүтэй  чухал.  Энэ байдал хүүхдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг юм байна. Аав эсвэл ээж дээрээ очвол хэн нь юу гэдэг сонин байдалд дунд нь  хүүхэд л өртдөг  юм байна. Хүүхдийнхээ энэ байдлыг хараад  аав нь том алдаа хийлээ дээ гэдгийг олж харсан. Бид хоёрын хоёулангийнхан алдаа болсон.

-Хамгийн гол нь эв найртай, биенээ ойлгодог байх нь чухал.  Амьдрал зохионо гэдэг маш том хариуцлага.  Эхлээд өөрийгөө  амьдралд бэлдэх нь чухал.  Эр хүн  амьдралаа аваад явчих чадамжтай болсон хойноо л  эхнэр авах нь тохиромжтой үе юм уу даа.  Мөн удам судрыг нь сайтар судлаарай гэж залуустаа зөвлөе.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-01-14 ip: 103.26.195.254

    ЗӨВ САЙН ЗАЛУУ БАЛАЙ ХҮҮХЭНЭЭС САЛСАН ОНСОН ЮМ ШҮҮ АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ ТЭСРЭЛТ ХИЙСЭН УРАН БҮЛЭЭЛЭЭР ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД БАЙХ БОЛТУГАЙ АМЖИЛТ ШҮҮ ДҮҮ МИНЬ АМЖИЛТ