"THE VOICE OF MONGOLIA" ШОУ НЭВТРҮҮЛЭГ АЗИЙН ТЕЛЕВИЗИЙН НААДМЫН НОМИНАЦИД ШАЛГАРЛАА


“Монгол Телевиз” /Mongol HD/ 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгээрээ шилдэг шоу нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацийн шагнал хүртлээ.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь удаагийн ёслолын арга хэмжээ Малайз улсад өчигдөр /2019.01.12/ зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг, 4 номинацид нэр дэвшиж ийнхүү "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг ялалт байгуулж 2 номинацийг тэргүүллээ. Монгол Телевиз "The Voice of Mongolia", "Shark Tank", "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.

Тус наадамд БНСУ, Хонконг, Тайвань, Малайз, Индонези, Япон зэрэг улсын телевизүүдийн бүтээлүүд өрсөлдөж байгаа аж. Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг байна. Сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавин ажилладаг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.