Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд


Шарталтыг бидний бие махбодоос ирүүлж буй хэтрүүлж уухын хор нөлөөг таниулсан сануулга гэлтэй. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал согтууруулах ундааны хор бие дэх сахарын хэмжээг багасгаж, биеийн биологийн цагийг зохицуулдаг дааврын ажиллагаанд саад учруулснаар ядрах, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч улмаар "шарталт" эхэлдэг байна. Ингээд та бүхэнд Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг анагаах аргуудыг танилцуулъя.

Шингэн уух

 

Алкоголь нь хүний бөөрөн дэх шээс боловсруулалтын хэмжээг тогтоож байдаг "васопрессин" хэмээх дааврын ажиллагааг саатуулдаг тул шээсний ялгаралтыг ихэсгэх нөлөө үзүүлдэг. Мөн суулгах, хөлрөх, бөөлжих замаар шарталтын зовуур илэрч байвал та шингэнээр улам л дутагдана гэсэн үг. Тиймээс хоолойгоор юм давуулахад хэчнээн хэцүү байсан ч гэсэн балга ус ууж шарталтыг намдаах арга хэмжээ авах нь зүйтэй. 

 

Шингэн уух

Нүүрс ус хэрэглэх

 

Архи ууснаар цусан дахь сахарын хэмжээ багасдаг тул тархинд "шатахуун" дутагдаж улмаар толгой өвдөж, ядрах зовуур илэрдэг байна. Ихэнх хүмүүс архи уухдаа хажуугаар нь юм идэхээ мартчихдагаас болж цусан дахь сахарын хэмжээгээ улам л багасгадаг байна. Тиймээс нүүрс усаар баялаг талх эсвэл шүүс хэрэглэж бие дэх тогтолцоогоо хэвийн хэмжээнд нь аваачих хэрэгтэй аж.

 

Нүүрс ус хэрэглэх

Бараан өнгөтэй согтууруулах ундаанаас татгалзах

 

Цагаан архи, жин мэтийн өнгөгүй согтууруулах ундаанууд виски, вино, текила зэргийн бараавтар өнгөтэй ундаануудаас шартуулах үйлчлэлээрээ харьцангуй бага байдаг нь олон удаагийн туршилтаар баталгаажжээ. Алкоголийн найрлагыг этанол гэх бодис голлон бүрдүүлдэг бол бараан өнгөтэй хатуу ундаанд биеийн "энзимийг" илүүтэй хордуулдаг, химийн бүтэцтэй метанол гэх бодис нэмэлтээр агуулагдсан байдаг гэнэ. 

 

Бараан өнгөтэй согтууруулах ундаанаас татгалзах

Өвчин намдаагч уух

 

Аспирин, ибупрофен зэрэг стеройдын найрлагагүй үрэвслийн эсрэг эмүүд нь шарталтаас үүдэлтэй толгойн өвдөлт зэрэг зовуурыг намдаадаг. Гэхдээ ацетаминофен буюу Тайленол эмийг ууж болохгүй. Учир нь тус бэлдмэл нь элгэн дэх алкоголийн хорт нөлөөг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй аж.

 

Өвчин намдаагч уух

Кофе, цай уух

 

Каффейнд шарталтын эсрэг шууд үйлчилгээтэй бодис агуулагддаггүй ч сэргээгчийн үйлчилгээ үзүүлж сульдаа байдлыг арилгаж чадна. 

 

Кофе, цай уух

"Хорыг хороор"

 

Шарталтын зовуурыг намдаах хамгийн түгээмэл арга бол дахин согтууруулах ундаа хэрэглэж "шар тайлах" юм. Харвардын эрдэмтдийн судалснаар алкоголь нь диазепам тэргүүтэй өвчин намдаагчидтай адил тархины эсэн дэх рецепторуудыг өдөөж өгдөг байна. Тиймээс зарим хүмүүст согтууруулах ундаа богино хугацаанд өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг аж.

Хэдий тийм ч эрдэмтэд согтууруулах ундаагаар шараа тайлах хэрэггүй гэж зөвлөж байна. Тэдний үзсэнээр тус арга нь хүнийг бүрэн сэргээдэггүй, харин ч зовуурын хугацааг уртасгадаг ажээ.

 

"Хорыг хороор"

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.