АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ


Түүнийг хүн бүр мөрөөддөг бас өөрийнхөөрөө ойлгодог. Гэхдээ бид аз жаргалын тухай яг үнэндээ юу мэддэг вэ? Энэ тухай орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд юу ярьж байгааг сонирхож үзэцгээе.

Аз жаргалын тухай эрт дээр үеэс ярьж бичиж ирсэн боловч одоог хүртэл түүний чухам юу болох тухай, түүнд хэрхэн хүрэх тухай нэг зөвшилцөлд хүрээгүй л байна. Аз жаргалыг нэг бол хүний оршин тогтнох гол зорилго нэг бол хүнийг үнэнд хүрэхэд саад болдог хортой хуурмаг зэрэглээ хэмээн үздэг. Сэтгэл судлаачид аз жаргалын тухай дөрвөн зууны тэртээгээс эхлэн анхааралтай судалж эхэлсэн бөгөөд эдгээр судалгаанууд нь аажмаар Эерэг сэтгэл судлалыг бий болгосон байна.

Аз жаргал гэдэг юу вэ ? гэдгийг тодорхойлох нь амархан мөртлөө бас хамгийн хэцүү зүйл юм. Зарим хүмүүс аз жаргалыг түр зуурын гэхдээ маш эрчимтэй сайхан байдал хэмээн тодорхойлдог бол нөгөө хэсэг нь тогтвортой удаан хугацаанд үргэлжилдэг мэдрэмж хэмээн үздэг. Харин хэн нэгний хувьд аз жаргал бол их мөнгө эд баялагийг эзэмших, алдар нэртэй од болох нь аз жаргал байдаг.

Аз жаргал бидний бодож байгаагаас илүү элбэг байдаг

Хамгийн аз жаргалтай хүн ч заримдаа гунигладаг, хамгийн азгүй хүн ч баярласандаа хагармаар тийм мөчийг туулдаг. Аз жаргал бидний ачаар эсвэл нөхцөл байдлаас бий болдоггүй тэр зөвхөн өөрийнхөө логикт захирагддаг. Магадгүй тиймээс бид түүнийг бүрэн үнэлж чаддаггүй байх. АНУ-ын хэсэг сэтгэл судаачид нь дараах судалгааг хийжээ. Судалгаанд оролцогчдыг хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, сэтгэцийн өвчтэй, ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн аз жаргалын түвшинг тогтоохыг хүссэн байна. Ингээд хариултуудыг бодит байдалтай харьцуулан үзээд дараах дүгнэлтийг хийсэн байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь эдгээр хүмүүсийг аз жаргалтай байх ямар ч боломжгүй гэж үзсэн боловч бодит байдал дээр тэдний дунд аз жаргалтай хүн аз жаргалгүйгээсээ олон байсан байна. Бараг бүх улсад, бүх нийгмийн давхаргуудад аз жаргалын дундаж үзүүлэлт нь тэг тэмдэглэгээнээс хамаагүй дээшээ байсан байна.

Аз жаргал нөхцөл байдлаас биш биднээс хамаардаг

Бид хэдий хэр аз жаргалтай байх нь юунаас хамаардаг вэ? АНУ-ын сэтгэл судлаачид болох Соня Любоморски, Кен Шелдон нар урт удаан хугацааны судалгаа хийсний үр дүнд дараах дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ аз жаргалтай байх эсэх нь гурван зүйлээс хамаарах бөгөөд үүнийг дугуйгаар илэрхийлвэл хамгийн их хэсэг буюу тал хэсгийг нь тухайн хүний удамшлийн нөлөө эзэлжээ. Бидний зарим нь багаасаа л өөрийгөө ерөнхийдөө юу ч болж байсан аз жаргалтайгаар мэдэрч чаддаг байна. Энэ бол бидний аав ээжээс заяагдсан гайхалтай чанар гэж болно. Хамгийн бага хэсэг нь (10%) нь гадаад нөхцөл байдлын нөлөө буюу бидний орлогын түвшин, боловсорлын чанар, орон байр нийгмийн гарал зэрэгээс хамаардаг. Тиймээс сэтгэл судлаачдын нүдээр харвал аз жаргалын төлөө хаа нэг тийшээ явах нь утга учиргүй зүйл юм. Ингээд гуравдахь бас нэгэн том хэсэг бол (40%) бид амьдарлаа хэрхэн зохион байгуулж байна вэ: ямар зорилгод тэмүүлж байна, ямар хүмүүстэй харилцаж байна, ямар ажил мэргэжил сонгож байна, ямар амьдарлын хэв маягтай байна … Тиймээс бид аз жаргалтай байх эсэх нь бидний бодож байгаагаас хамаагүй ихээр биднээс хамаардаг байна.

Мөнгөнд аз жаргал бага байдаг

Олон янзын судалгаагаар мөнгө нь биднийг аз жаргалтай болгодоггүй болох нь харагджээ. Яг үнэндээ мөнгө аз жаргал авчирдаг боловч тэр нь удаан бас тогтвортой биш байдаг байна. Ядуу хүмүүсийн аз жаргал нь орлогын түвшин өсөх хэрээр нэмэгддэг. Гэвч үндсэн хэрэгцээ хангагдсан байхад (Орон байр хоол хүнс) орлогын өсөлт нь хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй байна.

Бас нэгэн зүйл бол мөнгөнд дуртай хүмүүсийг, мөнгөнд гүн ухааны үүднээс ханддаг хүмүүстэй харьцуулвал бага аз жаргалтай байдаг байна. Өөрөөр хэлвэл тэдний аз жаргалыг мэдрэх эсэх нь түрийвчиндээ хэдий хэр мөнгөтэй байхаас байнга хамаардаг гэсэн үг юм.

Чамайг ойлгодог бол

Аз жаргалын бас нэгэн найдвартай үндэс бол гэр бүлийн, найз нөхдийн, хайр дурлалын халуун дулаан, гүнзгий, дотно харилцаа юм. Гэрлэсэн хүмүүс нь гэр бүлгүй, салсан эсвэл бэлэвсэн хүмүүсээс илүү аз жаргалтай. Мэдээж салсан хүмүүсээс хамгийн азгүй хүмүүс бол албан ёсоор гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй боловч тусдаа амьдараг эсвэл сэтгэл санааны хувьд аль хэзээ салсан эхнэр нөхрүүд юм. Таньтай хэр олон хүмүүс сайхан сэтгэлээсээ харилцаж ойр дотно байна төдий чинээ та аз жаргалтай байдаг биш гэж үү.

Сэтгэл хангалуун байх нь ашигтай

Аз жаргалын мэдрэмж нь өөрөө маш сайхан. Аз жаргалтай хүмүүс илүү амжилтанд хүрдэг, тэднийг дарга нь үйлчлүүлэгч нь бусад хамтран ажилагчдаас нь илүү үнэлдэг, тэд ажлаа бага сольдог, ажилгүйдэлд бага өртөг учир нь тэд удаан хугацаагаар ажилгүй байдаггүй. Ерөнхийдө тэд илүү эрүүл саруул, өвчний улмаас ажлаа таслах нь ч бага байдаг байна. Аз жаргалтай эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл нь зүрх судасны өвчлөлт, сахарын өвчин, ханиадны өвчлөлийн эрсдэлийг багасгадаг. Адилхан амьдарлын нөхцөлд аз жаргалтай хүмүүс нь илүү удаан амьдарч, дархлалын систем нь илүү сайн, хүнд хагалгааны дараа ч хурдан эдгэрдэг байна. Аз жаргалтай хүмүүс бусдад илүү санаа тавьдаг, нийгмийн идэвхитэй, бүтээлч даалгаварыг хурдан биелүүлдэг, бусдыг эергээр хүлээн авдаг. Товчхондоо аз жаргал нь хүнийг аминч болгодоггүй. Бусдад анхааралгүй ханддаг өөр дээрээ их төвлөрдөг хүмүүс нь аз жаргал багатай байдаг.

Аз жаргалыг ургуулж болно

Хүн бүрт аз жаргалын хүрээ хязгаар гэж байдаг. Аз жаргал бол боломжтой зүйл юм. Түүнд олон зүйл нөлөөлдөг боловч ихэнх хэсэг нь гадны нөхцөл байдлаас бус бид амьдарлаа хэрхэн бүтээж байна вэ гэдгээс хамаарна. Эерэг сэтгэлзүйн мэргэжилтнүүд болох Эд Диннер, Мартин Селигман нар нь жинхэнэ аз жаргалыг аялгуу нь олон хөгжмийн зэвсгээс бүтдэг гэхдээ тэд тус бүрдээ бол сайхан ая гаргахад хангалтгүй болдог гайхалтай симфони хөгжимтөй зүйрэлжээ. Харин аз жаргалд хүрэх зам хүн бүрт өөр, бүгдэд таарах жор гэж байхгүй. Тиймээс зөвхөн та өөрийн аз жаргалын үүдийг нээж чадна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.