Х.НЯМБААТАР: ЗАРИМ ХҮМҮҮС ”ТЭР ХОНГИЛ ЧИНЬ ХААНА БАЙНА” ГЭЖ БАЙНА


"МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл" өчигдөр хоёр дахь жагсаалаа хийлээ. Тус жагсаалыг удирдан зохион байгуулж буй нэр бүхий таван гишүүдийн хийж буй энэхүү үйлдлийг буруушаан шүүмжлэх хүмүүс ч байна. Харин тэдгээр хүмүүст хандан Х.Нямбаатар гишүүн маш энгийн бөгөөд ойлгомжтой тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өнгөрсөн хоёр сар хэртэй чуулган гацсан шалтгаан бол их хурлын даргыг солих л процесс байсан. Спикер гэдэг хүн зөвхөн хурлыг удирдан зохион байгуулж хурлын дэг сахиулдаг төвийг сахисан байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Харамсалтай нь манай улсад бие даасан институц болчихсон байна. Их хуралтайгаа цуг параллель нэг төвшинд байна. Дээр нь хууль хяналтын байгууллагуудын томилгоог мэддэг, хууль хяналтын байгууллагуудаараа хэнийг шалгуулах, шалгуулахгүй вэ гэдгийг шийддэг, ийм зүйлийг ярьдаг болжээ. Жагсаал цуглаан хийж тэмцэж байгаагийн гол агуулга бол хүн болгон хууль шүүхийн өмнө адил тэгш байя. Хулгай том, жижиггүй бүгд шалгагдаж шийдэгддэг болъё оо. Урд, өмнөх бүх гэм зэмүүдийг, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй хэргүүдийг шалгаж шударга шүүх дээр аваачмаар байна.

Хууль хяналтын байгууллагын удирдлагууд аль нэг улсад амралтаараа очиж даргаасаа чиглэл авдаггүй болмоор байна. Хууль хяналтын байгууллагууд бие даасан хараат бус ажилладаг болмоор байна гэдэг ийм л шаардлагыг ярьж байгаа юм. Сүүлдээ тэр маань нийгэм улс төрийн хэллэгт манай Ерөнхий сайд асан Алтанхуягийн хэлсэнчлэн шударга бусын хонгил гэдэг шиг болчихлоо.

Зарим нь тэр хонгил чинь хаана байна? хэзээ бүтсэн юм? хэзээ нурсан юм? гэдэг асуултыг асууж байна. Сонгууль дөхөхөөр нь хэдэн улс төрчдийг нэр дэвшингүүт нь л аваачаад хорьчихдог, хадгалчихдаг, сонгууль дуусахаар гаргаж ирдэг, бизнесменүүд бөөн бөөнөөрөө хоригддог, тэгээд л хэрэг нь хэрэгсэхгүй болчихлоо гэдэг. Ийм зүйл байдаг биз дээ? Энийг л хэлээд байгаа юм ш д. Өнгөрсөн жилүүдэд үнэ тогтворжих хөтөлбөр гээд хэдэн тэрбум төгрөгийн алдаа гарсныг аудитаар тогтоочихсон ш д. Улсыг алдагдалд оруулсан хүн нь өнөөдөр яаж байна? 

Монетон абажуртай байшинд амьдраад гадаадад хаус аваад явж байна. Энэнд чинь ард түмэн дургүйцээд эгдүүцээд өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар ирээд байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.