ХАЛААХААР АСААЖ ҮЛДЭЭСЭН АВТОМАШИНАА АЛДЖЭЭ


Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад

Сонгинохайрхан дүүргийн 6 хороонд оршин суух эрэгтэй Ц нь Баянзүрх дүүргийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа асаалттай хараа хяналтгүй үлдээх үед Баянзүрх дүүргийн 12 хороонд оршин суух хаягтай 27 настай У нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээ авсан байна.Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.