С.ЭРДЭНЭ: ТА ИЙМ ӨЧҮҮХЭН, ӨӨДГҮЙ ХҮН БАЙСАН ЮМ УУ?


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы үеэр гишүүдын дунд чамгүй маргаан дэгдсэн бөгөөд "МАНАН" бүлэглэлийн томоохон төлөөлөгчдийн нэг С.Эрдэнэ энэхүү хуулийн төслийг батлуулахгүй гэж чадлаараа гүрийв бололтой. Тэрээр УИХ-ын дарга асан З.Энхболдод хандан

"З.Энхболд даргаас асуух зүйл байна. Та их хурлын дарга байсан хүн. Гэтэл өнөөдөр ийм хуулийн төсөл бариад гүйж байхыг чинь хараад гайхаж байна. Таныг их хурлын дарга байхад ийм хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан бол яах  байсан бэ.  Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монголын төрд ямар ашигтай вэ. Ийм хууль өргөн бариад байж байгааг чинь гайхаж байна. Та ийм өчүүхэн, өөдгүй хүн байсан юм уу?" хэмээсэн бол түүний хариуд З.Энхболд "С.Эрдэнэ гишүүн төрийн дархлааны талаар буруу ойлголттой байна. Энэ хуулийн төсөл парламентын дархлааг бууруулж байгаа юм биш. Ерөнхийлөгч санал гаргахдаа энэ бүхнийг тооцсон. Миний урьд нь ямар албан тушаал хашиж байсан нь огт хамаагүй. С.Эрдэнэ гишүүнээ муухай харагдаж байна. Юуг юунаас хамгаалж байгаа чинь муухай харагдаж байна. Миний хариулт дууслаа" хэмээлээ. 

Чуулган 10:00 цаг хүртэл түр завсарлаад байгаа бөгөөд өнөөдөртөө багтаан дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах чиглэлтэй ажиллаж байна.

 

 

Image result for з.энхболд

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.