М.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ БИ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЗҮЙЛ БАЙНА УУ?


УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд асуулт асуусан юм. Тэрбээр “Прокурорын бичиг ирснээс хойш дөрвөн гишүүний асуудлыг миний захиалга даалгавраар явж байгаа гэх боллоо. Ялангуяа надтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагыг энэ хүн удирдаж байгаа гэсэн яриа их явж байна. Надад нөлөөлөөд байгаа зүйл байхгүйг би хэлж байгаа. Ерөнхий прокурорт би нөлөөлж, ажилд оролцоод, үүрэг даалгавар өгөөд байгаа зүйл байна уу. Энэ улсуудад зөв зүйтэй ойлголт өгөөч” хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуув.

Үүнд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Прокурорын байгууллага нэг удаа тушаал заавар авч үзээгүй. Тиймээс улс төрийн зүйл ярьдаг байдлаа та нөхөд минь болиоч ээ” хэмээн хариулсан юм.

 

 

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хууль хяналтын байгууллага улс төржсөн үйл ажиллагаанд орооцолдож болохгүй. Шударга бусын гэгдэх хонгилын толгойлогч М.Энхболдын заавраар энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байна гэцгээж байна. Ингэж хоёр талдаа гарч болохгүй. УИХ-ын гишүүд зарчимтай шударга байх учиртай. УИХ-ын гишүүд гэмт үйлдэл хийгээгүй бол олон түмний өмнө ил тодоор хэлж сурах ёстой. Тэгэхгүй бол мэдээлэл олон нийтэд буруу хүрээд байна. Нийгэмд хардалт байхгүй болгох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би худалч хүмүүст дургүй. Би М.Энхболд гэдэг хүнийг яаж буухыг харж байсан юм. ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн ярьж байгаа зүйл бол би зээл авч болно. Миний эхнэр зээл авч болно гэж байна. УИХ-ын гишүүд ингэж болохгүй. Та нар худлаа төсөл бичээд дундаас нь мөнгө идчихсэн шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.