Л.МӨНХБАЯСГАЛАН: ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОМЖТОЙ БҮХНИЙГ ХИЙЛЭЭ...


 

Улс орны өмнө тулгарч байгаа төрийн баганыг ганхуулах дөхөөд байгаа УИХ гацаа, МАН дотор үүсээд байгаа нөхцөл байдлыг хуулийн хүрээнд шийдэхээр Ерөнхийлөгч боломжтой бүхнийг хийж байна. УИХ- ын даргыг огцруулахаар бойкат хийж буй 40 гишүүний үйлдлийг хууль бус гэх хандлага байсан. Тэгвэл Ерөнхийлөгч хуулийг нь санаачлаад өглөө. М.Энхболдыг огцруулах жагсаал хоёрдахь удаагаа болж нийгмийг хамрах шинжтэй болоход ҮАБЗ ийг Ерөнхийлөгч зарлан хуралдуулж УИХ ын даргыг огцруулах хуулийн төслийг батал гэсэн зөвлөмжид М.Энхболдыг гарын үсэг зуруулж чадлаа. Энэ бүхэн Монголын нийгмийг эмх замбараагүй байдал руу орохоос сэргийлж буй хэрэг. Гэтэл УИХ ын гишүүд нь байнгын хорооныхоо хуралд ирдэггүй. Хэн хаанаас юу хүсээд байна вэ.... Хууль бус тэмцэл юм бол хуулийн дагуу болгож өглөө. Одоо юу нь болохгүй байгаа хэрэг вэ. Монголчуудыг заавал эмх замбрааагүй байдал руу түлхэхийг хэн санаархаад байна вэ. Хэн бэ...хэн ...Ерөнхийлөгч бүхнийг тайван замаар шийдэх хуулийн дагуу гарцуудыг гаргаж ирэх тусам зөрүүдлэх юуны учир вэ...

 

 

 

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.