Н.НОМТОЙБАЯР ЦАГААН СУВАРГЫН ОРДОО АЛДАХААС АЙЖ БАЙНА УУ?


Монгол Улсын Засгийн газраас Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэн цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргаад байгаа. Засгийн газрын шийдвэрийг Г.Занданшатар сайд тайлбарлахдаа “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг. Газрын баялаг бол ард түмний өмч” хэмээн мэдэгдсэн.

Үндсэндээ томоохон ордуудыг төр өөрийн мэдэлд авах ажил ийнхүү эрчимжив. Олон нийтийн дунд өрнөж байгаа мэдээллээр “МАК”-ын эзэмшдэг Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд авах бэлтгэл ажил ч хангагдаж байгаа бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж байгаа үйлдлийг эсэргүүцэн гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгаа тухай ч дуулдах болов.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазараас У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд 500 сая төгрөг авч байгаад баригдсан хэмээн ташаа мэдээлэл тарааж эхэлжээ. Гишүүний эл үйлдлийг Цагаан суваргын ордыг авч үлдэх гэсэн арга болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр Н.Номтойбаяр Цагаан суваргын ордоо алдахаас үхтлээ айж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-01-11 ip: 43.228.128.195

    Энэ нотыг улс төрийн үхдэл болгох хэрэгтэй