Н.НОМТОЙБАЯР: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН АВИЛГЫН БАС НЭГ БАРИМТ НАДАД БИЙ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ өөрөө тарах ёстой гэж үзэн, УИХ дахь АН-ын байрлуулсан самбарт гарын үсгээ зурлаа. Ийнхүү тэрбээр дараах мэдэгдлийг хийлээ

Тэрбээр "Би 40 минутын өмнө онгоцноос буулаа. Өнөөдрийн жагсаалд би оролцоогүй, үймээн дэгдээгээгүй. Үүнийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар батална. ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг (Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд) ЖДҮ-чид аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй.

Хэрэв дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл ар араасаа олон гишүүний асуудал яригдах учраас У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалж байна.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг барамт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй" хэсээн юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-01-11 ip: 66.181.179.235

    Номтойбаяр НОВШ...