3.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ “LV”-ГИЙН ОРООЛТООР ГАНГАРСАН ЖАГСАГЧ ГИШҮҮН


Өнөөдөр төв талбайд болсон "МАНАН"-гийн эсрэг жагсаалд "Ард түмэнтэйгээ хамт шүү, ард түмнийгээ бодож байна, авлигын эсрэг нэгдэж байна" хэмээн оролцож буй УИХ-ын гишүүдийг харахаар үнэндээ ой гутаж, гутамшигтай санагдаж байгааг нуухгүй.

Өнөөдрийн жагсаалд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үнэтэй ороолт хүзүүндээ зүүж, булган шуба өмсчихөөд шударга бус явдал, авлига хээл хахууль, ажилгүйдэл ярьж худлаа дүр эсгэж, ард түмнээр арын фон нь хийн попорч оролцсон байх юм.

Тэрбээр "Төв талбайд. Сайхан ирээдүйн төлөө. Утаа униар, ажилгүйдэл, ядуурлын үүр үндэс болсон шударга бус явдал, авилгын эсрэг ард түмэнтэйгээ хамт тэмцэлд нэгдэж байна" гэж өөрийнхөө твиттерт жиргэснийг харсан хүмүүс зэвүүцэж байна. "Ингэж тэмцдэггүй юм аа" гэж шүүмжилж байгаа харагдав.

Үнэндээ бол өмссөн зүүснээ гайхуулж яваа энэ гишүүн ардын амьдрал хэцүү хатуу байна гээд LV ороолт зүүж тэмцэж байгаа нь ядарсан ард иргэдээ тавлаад байгаа юмуу, хаашаа юм бэ.

Түүний зүүсэн ороолт нь 1420 ам.долларын үнэтэй бөгөөд Монголбанкны өнөөдрийн ханшаар тооцож бодоход 3,8 сая төгрөг аж.



twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.