УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ГЭХ ХЭРГЭЭР Ж.ПАГМАЖАВЫГ НАЙМАН ЖИЛ ХОРИХООР БОЛЖЭЭ


УИХ гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр найман жилийн хорих ялаар шийтгүүллээ.

Хэргийг тодруулбал 2015 оны наймдугаар сарын сүүлээр Монгол Улсын иргэн З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж 16 жилийн хорих ял оноосон. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тухайн үед түүний биеийн байдал муудсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан.

Энэ талаар түүний нөхөр Н.Жаргалтөгс Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “...Миний хань ийм хараг хийх хүн биш. Хэдийгээр Тайваньд сургууль төгссөн ч сургууль төгсөж ирсэнээсээ хойш ажлын шугамаар хоёр удаа явж байсан. Анх ямар хэргээр  байцаагдаж байгааг сонсох үедээ жирэмсэн байсан. Ихэр байсан юм. Гэтэл цагдан хорьсноос болж хүүхдүүд минь зулбасан...” гэж ярьж байсан юм.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу 2015 оны арван нэгдүгээр сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж Ж.Пагмажавыг гэм буруутай хэмээн тогтоож түүнд  8 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын Дээд шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл өчигдөр/2019 оны нэгдүгээр сарын 9/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавт холбогдох хэргийг хянан  хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 79.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хорих ял оногдуулсан байна.

 Ардчилал.мн

Б.Бадралмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.