МОНГОЛЧУУДЫН 64 ХУВЬ НЬ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭДЭГ


Үндэсний статистикийн хороо Монголчууд Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг талаарх судалгааг гаргажээ. Судалгаагаар Цагаар сараар нэг өрх дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Тухайлбал, Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гаргадаг байна. Үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувийг бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувийг цагаан идээний зардал эзэлдэг ажээ. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8000-18000 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэдэг, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авдаг гэж тооцвол 780 мянган төгрөг зарцуулдаг байна.

Түүнчлэн Монгол Улсад 865 мянган өрх бий. Эдгээр өрхийн 64 хувь нь Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.