КОНСТАНТИН ГЕЦАТИ: ҮХЭГСДЭД ТУСЛАХ НЬ АМЬД ХҮМҮҮСТ ТУСЛАХААС ХЭЦҮҮ


Бидний сайн мэдэх "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн 18-р улирлын тулаан 2017 оны 12-р сард дууссан.

Тус тулааны ялагчаар шалгарсан Аланы зөнч Константин Гецати үзэгчдээс хамгийн их санал авсан зөн билэгтнээр тодорсон бөгөөд тулааны дараа түүнд бусадтай харилцах нь тун ч хялбар болсон гэнэ. 

Тэрээр гурван настайгаасаа эхлэн эмч болно хэмээн ярьдаг хүүхэд байжээ. Харин түүний эцэг эх түүнийг 1 настайдаа л мэргэжлээ сонгочихсон хэмээдэг байна. 6 настайдаа хүндээр өвчлөн үхэлтэй нүүр тулгарч комд хүртэл орж байсан тэрээр хүнд өвчнөөс ангижирсны дараагаас эхлэн элдэв төрлийн дуу хоолой сонсох болсон ажээ. Өсөж том болохын хэрээр өөрт нь юу тохиолдож буйг ойлгосон тэрээр Аланы алдарт зөнчдийн үргэлжлэл болох замыг эргэлт буцалтгүй сонгосон байна. 

 

 

Тулааны сүүлийн шатанд түүний танил найз нөхдийн зүгээс заавал түрүүлээрэй гэх шахалтыг үзүүлж эхэлсэн нь зөн билэгтнийг багагүй дарамтад оруулсан аж. Энэ тухайгаа тэрээр "Төслийн олон сая үзэгч ямар хариу гаргахыг урьдаас таамаглах боломжгүй. Ялалт зөвхөн чинийх гэх мэт хандлага хүмүүсийн зүгээс ихээр ирүүлж байсан нь намайг тайван бус болгож байлаа. Түрүүлэх эсэх нь эргэлзээтэй байсан учраас. Харин зүрхнийхээ гүнд би ялалт минийх гэдгийг мэдэрч байсан. Тархи зүрх хоёр зөрчилдсөн гэх үү дээ" хэмээжээ.  

 

 

Харин тэрээр хамгийн хэцүү сорилыг үхэгсэдтэй холбоотой сорилууд байсан хэмээн хэлсэн байх бөгөөд "Үхэгсдэд туслах нь амьд хүмүүст туслахаас хэцүү. Тэд ихэвчлэн мухардмал байдалд орсон байдаг" хэмээн тайлбарласан байна. 

 

Тулааны үнэнч үзэгчид түүнийг оролцогч Соня Егороватай холбон гайхалтай хос хэмээж байсан ч тэрээр үүнийг үгүйсгэсэн байна. Тэд ердөө сайн найзууд бөгөөд Константин Гецати хэдийнээ өөрийн заяаны ханийг тольдон харсан аж.

 

 

Түүний эхнэр өөрийг нь хэдийнээ мэддэг болсон боловч Костя түүнтэйгээ өнөөг хүртэл таараагүй байгаа гэнэ. Нэг л өдөр хувь заяа нийлэн амьдралд нь орж ирэх заяаны ханиа үнэнчээр хүлээж суугаа тэрээр үзэгчдээс хувийн амьдралаа тулааны үед ихэд нууцалж байсан аж. Энэ тухайгаа тэрээр "Зөн билгийн тулаан миний хувьд бүх зүйл минь болж би түүнийг нэгдүгээрт тавьж эхэлсэн. Харин би хоёр дахь амьдралаа олон хүнээс нууцалсан. Миний эргэн тойрон дахь хүмүүсийг олон нийт гомдоож эхлэхвий гэхээс айсандаа тэднээс түр холбоогоо тасалсан. Төсөл урт хугацаанд үргэлжилдэг учир түүнд бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Эцэст нь би гэр бүлийнхээ хайртай хүмүүсийнхээ бахархал нь болж чадсан. Гэсэн ч би тэднийгээ дэлхий даяар зарлахгүй" хэмээсэн байна. Тулааны дараа тэрээр хоёр сар гаруй сүнсний ертөнцөөс хол байж энергиэ нөхөн унтаж амрах, зугаалахад цаг зарцуулсан бөгөөд одоогоор тус тулааны шилдэг оролцогчдын нэг Виктория Райдостай хамтран "Зөн билгийн мөрдлөг" нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. 

 

Image result for Константин Гецати виктория райдос

 

Соня егорова и Константин Гецати

 

Все экстрасенсы 18 сезон

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.