ПРОКУРОРООС МАНАН-ГИЙН ЭСРЭГ ЗОГССОН ГИШҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ УУ?!


АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын зарим гишүүн, сайд нарыг шалгаж байгаа билээ. Тодруулбал, хуулийн байгууллагаас дээрх үндэслэлээр нэр бүхий УИХ-ын 10 гишүүнд хэрэг бүртгэл нээсэн гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Г.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Улмаар прокурорын байгууллагаас тэднийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн юм. 

 

Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн учир УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2019.01.09/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Дамба-Очир нарын тайлбарыг сонслоо.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тайлбар, үндэслэлийг ч сонссон байна. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймагт томилолтоор яваа гэх шалтгаанаар Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр /2019.01.10/ үргэлжлүүлэхээр боллоо. Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Бид Г.Солтан гишүүнтэй ярьсан. Маргааш /2019.01.10/ гэхэд Улаанбаатар хотод ирчихнэ гэсэн. Тиймээс дэд хорооны хуралдааныг Г.Солтан гишүүнийг ирэхээр нь үргэлжлүүлнэ" гэх тайлбарыг өглөө.

 

 

Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Дамба-Очир, Б.Ундармаа нар УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон 60 тэрбумын хэрэг, МАНАН бүлэглэлийн эсрэг байр сууриа илэрхийлснээс болж яллагдагчаар татагдсан гэх утга бүхий үгсийг хэлж байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамба-Очир "Ганц би биш 30 гаруй гишүүн аж ахуйн нэгжид зээл авахыг дэмжиж  бичиг явуулж, мөн тайлбар өгсөн байдаг. Гэтэл яахаараа намайг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс минь түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байгаа юм. Энэ бол МАНАН бүлэглэлийн эсрэг зогсож, байр сууриа илэрхийлсэнтэй минь холбоотой" хэмээн ярилаа. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа нар ч утга ижил зүйлийг хэлж байгаа нь прокурорын байгууллага хэн нэгэнд үйлчилж, хэн нэгний үгээр хөдөлж байхыг үгүйсгэх аргагүй гэж олон нийт хардаж байна. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.