ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ГУРВАН ХҮНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР АВЧИРЧЭЭ


Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчигчид тээвэрлэж явсан том оврын автобус осолдож хоёр хүн амиа алдаж, олон хүн хөнгөн хүнд хэлбэрийн гэмтэл авсан.

Тэгвэл осолдсон автобусанд зорчиж байсан 37 хүнийг өчигдөр өглөө галт тэргээр зөөвөрлөн, ГССҮТ-д авчирсан. Харин маш хүнд бэртэлтэй гурван хүнийг өчигдөр орой нисдэг тэргээр тээвэрлэж авчирчээ.

Осолдсон зорчигчдын нүүр ам гээд нүд халтирмаар гэмтсэн байна. Осолдсон нэг өвчтөний яриагаар "Өмнөх суудлын ард талын том бариулыг мөргөсөн" гэлээ.

Бас нэгэн зорчигчийн ярьснаар "Яг юу болсныг мэдээгүй унтаж явсан учраас. Нэг мэдсэн дээрээс их олон зөөлөн юм дарагдсан байсан. Цонх хагарч бараг цонхоор гарсан даа. Нүүр ам хавдаж, тархиндаа оёо тавиулсан" гэв.

Өөр эх сурвалжийн хэлснээр автобусны суудлууд бүгд ховхорсон байсан талаар ч ярьж байгаа юм. Тус автобусыг жолоодож явсан залуу ээлжийн жолоочтой гэсэн ч өөрөө жолоогоо барьж явсаар байгаад үүрээр ийм ноцтой зүйл болсон. Тэгээд ч автобус жолоодох ангилал байхгүй байсан гэх мэдээлэл байна.

Автобусны арын суудалд сууж явсан зорчигчид гэмтэл бага авсан аж

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.