ЖДҮ: Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн 4 гишүүний талаар иргэд юу хэлэв


УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг өчигдөр /2019.01.09/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн юм. Гэхдээ Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт томилолттой яваад ирж амжаагүй учир дэд хорооны хурлыг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь хэр оновчтой шийдвэр болох тал дээр иргэдийн байр суурийг хүргэж байна.

Б.Лувсанпэрэнлэй: Хариуцлага тооцож бусдад нь сургамж болгох хэрэгтэй

Гэм хийгээгүй зүгээр бол үнэн мөн нь гараад л ирнэ. Зүгээргүй бол хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ЖДҮХС-ийн зээлд оролцож болохгүй гэдгийг, төрийн мөнгөнд гар "дүрж" болохгүй гэдгий энэ гишүүдээр дамжуулан хариуцлага тооцож, бусдад нь сургамж болгох хэрэгтэй. Ингэх юм бол дараа дараагийн УИХ-ын гишүүд ийм асуудалд холбогдохгүй гэж бодож байна. Зээл нь ч эзэндээ очно л гэсэн үг шүү дээ.

К.Тошубай: УИХ-ын гишүүн авч болно гэсэн хууль байхгүй биз дээ

ЖДҮ хөгжүүлнэ гэж зээл авсан бол тэр зээлээрээ ЖДҮ-ээ хөгжүүлэх л хэрэгтэй. Ямар нэгэн гишүүн давуу байдлаа ашигласан гээд л яриад байгаа. Ер нь төрийн албаны бүх хүн сайн хүмүүс гээд л ард түмнээсээ сонгогдсон нэг ангийнхан шүү дээ. Салбартаа юм хийе гээд л хоорондоо яриад зээл авсан хэрэг үү. Гэхдээ УИХ-ын гишүүн авч болно гэсэн хууль байхгүй биз дээ. Гол нь ёс зүйтэй л байх шаардлагатай.

Г.Шарав: Хуулиа хэрэгжүүлдэг, хуулиа мэддэг л бол ямар нэг хариуцлага тооцох л байх

УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахыг буруутгаж эсэргүүцэж байгаа. Тэд эрх мэдлээ ашиглан зээл авснаар жинхэнэ зээл авах ёстой үйлдвэрлэгчид нь ард нь орхигдсон олон жишээг би мэднэ. Тиймээс үнэхээр зээл авсан, хамааралтай эсэхийг тогтоон ямар нэг хариуцлага тооцох хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлдэг хуулиа мэддэг л бол ямар нэг хариуцлага тооцох л байх.

Эх Сурвалж Залуу.ком

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.